Эрдмийн Шувуу - Эрдэм шинжилгээний бага хурал

Date: 2014-01-09
postedby Admin


Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сан нь /цаашид "Сан" гэх/ MIH групп болон ШУТИС-КТМС-тай хамтран 1992 оноос эхлэн "Эрдмийн шувуу" оюутны эрдэм, шинжилгээний бага хурлыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь ШУТИС-ийн КТМС-ийн хэмжээнд явагдаж байсан ба өнөөдөр хүрээгээ тэлж Монгол улсын томоохон Их, Дээд сургуулиудын дунд явагддаг нэр хүндтэй арга хэмжээ болоод байна.

Манай Сан нь 2013 оноос эхлэн Монгол улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар интернетийн орчинд онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэн. Сангийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл ба эдийн засагч, фиолосич, хуульч, ОУ-ын бизнесийн удирдлагын мэргэжилтэй 5 гишүүний бүрэлдэхүүнтэй. Удирдах зөвлөлийн чөлөөт цагт Сангийн тэргүүн ажиллах ба Гүйцэтгэх захирал болон Зөвлөхийн баг, Санг дэмжигч залуусын багийг удирдлагаар ханган ажилладаг. Манай Зөвлөхийн багт хуульч, философич, эдийн засагч, зохиолч-зураач, хэл зүйч зэрэг мэргэжлийн хүмүүс ажилладаг юм.

Сан нь үйл ажиллагаандаа дараах гол зарчмуудыг баримтлан ажилладаг. Үүнд:

  1. МУ-ын Үндсэн хуулийг сахих;
  2. Ил тод, нээлттэй байх;
  3. Аливаа гуравдагч этгээд буюу улс төрийн хүчин, сангийн үүсгэн байгуулагч, хандивлагч, дэмжигчийн үзэл санаанаас хараат бус байх;
  4. Иргэн, хуулийн этгээд, албан тушаалтаны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх.

Бид онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулахдаа дараах аргачлалыг баримталсан юм. Үүнд:

  • Залуу үед зориулж сошиал сувгаар буюу твитер болон фэйсбүүкийн орчинд
  • Ахмад болон дунд үеийнхэнд зориулж уламжлалт мэдээллийн хэрэгсэл болох ТВ-ийн суваг, өдөр тутмын сонигоор дамжуулан хуулийн ишлэл, нийтлэл, шог зураг, онч үг, ТВ-ийн нэвтрүүлэг зэрэг хэлбэрээр түгээх
  • Жирийн монгол иргэн хялбар ойлгох хэмжээний үг хэллэг, зураглалыг ашиглах
  • Монгол хүнд хамгийн ойр харьцуулалтыг хэрэглэх
  • Бичвэр болон зурган мэдээллийг хослуулах
  • Иргэдэд чиглүүлэг болгон түгээх мэдээллүүд нь тухайн хэлэлцүүлгийн сэдвийн хүрээний хуулийн болон онолын мэдлэгийг олгоход чиглэх
  • Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцогчдыг танин мэдэхүйн номын сангаар урамшуулах

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭРДМИЙН ШУВУУ цахим хуудаснаас авна уу.

Twitterx

Facebookx

Мэдээx

Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч
Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сан нь /цаашид "Сан" гэх/ MIH групп болон Ш

readmore 2013/12/03

Залуу судлаач жишээ мэдээ
Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сан нь /цаашид "Сан" гэх/ MIH групп болон Ш

readmore 2013/12/03