Монго форум

Date: 2013-12-04
postedby Admin

“Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сан нь /цаашид "Залуу судлаач - ИМ" сан гэх/ MIH групп болон ШУТИС-КТМС-тай хамтран 1992 оноос эхлэн "Эрдмийн шувуу" оюутны эрдэм, шинжилгээний бага хурлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Анх ШУТИС-ийн КТМС-ийн хэмжээнд явагдаж байсан энэхүү бага хурал маань өнөөдөр хүрээгээ тэлж Монгол улсын томоохон Их, Дээд сургуулиудын дунд явагддаг нэр хүндтэй арга хэмжээ болоод байна. Манай сан нь багш, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж судалгаа шинжилгээний арга зүйг хөгжүүлэх, оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг дээшлүүлэх, онол практикийн мэдлэгийг сайжруулах замаар Монгол улсын санхүү эдийн засаг, Бизнесийн орчны хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулдаг.

Зорилго: “Залуу судлаач сан” нь нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар судалгаа, шинжилгээ хийж байгаа оюутан, залуучуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм. Үйл ажиллагааны чиглэл:

Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар судалгаа, шинжилгээ хийж байгаа оюутан залуустай холбоо тогтоож, боломжтой хэлбэрээр дэмжлэг үзүүлэх; Оюутны эрдэм, шинжилгээний хурал зохион байгуулах; Залуучуудад судалгаа шинжилгээний ажил хийхэд гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй холбож өгөх, дэмжлэг үзүүлэх; Залуучуудын оролцоотой хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх; Сургалт, семинар зохион байгуулах;

Та дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Форум хуудасруу орж харна уу.

Twitterx

Facebookx

Мэдээx

Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч
Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сан нь /цаашид "Сан" гэх/ MIH групп болон Ш

readmore 2013/12/03

Залуу судлаач жишээ мэдээ
Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сан нь /цаашид "Сан" гэх/ MIH групп болон Ш

readmore 2013/12/03